Хан-Уул дүүргийн 10-р хороо нь анх 1957 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор байгуулагдан, 1987 он хүртэл Хорин нэртэйгээр ажиллаж байгаад, хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбогдуулан,1987 оноос Ажилчны районы 15-р хороо болон өөрчлөгдсөн.1992 онд МУ-н Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 10-р хороо болон өөрчлөгдөж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.Тус хорооны нутаг дэвсгэр нь Морин уулын ар хөндийг дагаж байрласан 5085 га газар нутагтай, Зүүн талаараа 9,16-р хороотой, урд талаараа Айдасийн даваа, баруун талаараа Биокомбинатын 12-р хороотой, хойд талаараа Сонгинохайрхан дүүргийн 20-р хороотой хиллэдэг. Тус хороо нь 2011 оны байдлаар 2025 өрхийн 7764 хүн амтай 60 орчим аж ахуй нэгжтэй, Буянт-Ухаа цогцолбор 7-р сургууль, 49 цэцэрлэг болон 2 өрхийн эмнэлэгтэй, 17 орон сууцтай, гэр хороолол хосолсон хороодын нэг юм. Тус хороонд МИАТ ХХК, ИНЕГ, Чингис хаан ОУНБ, Гадаадын иргэдийн асуудал эрхлэх алба зэрэг томоохон төрийн байгууллага болон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус хорооны иргэдээс гавъяат нисгэгч, гавъяат жүжигчин, гавъяат тээвэрчин, ахмад дайчид олон арваараа төрж хойч үеийнхэндээ бахархал болж байдаг.